Ээлжит хичээлийн товч төлөвлөгөө № 1
Анги (бүлэг) : 9 анги
Хичээлийн хугацаа: 40 минут.
Сэдэв: Компьютерийн сүлжээ
Зорилго: Сүлжээний
ангилал, зохион байгуулалт, төхөөрөмж, ажиллагааны зарчмын давуу талыг ойлгох,
сүлжээний компьютерийн интернэт протокол хаяг ба домэйн нэрийг ойлгох,
тодорхойлох мөн сүлжээг холбоход юу хэрэг болдог талаар мэдэх
түүнийг ахуй амьдралдаа хэрэглэх.
Зорилт:
Компьютерийн
сүлжээний ажиллагааны зарчмыг мэдэх,
Сүлжээний
тоног төхөөрөмжийг таних, нэрлэх, үүрэг зориулалтыг мэдэх,
Сүлжээний
компьютерийн интернэт протокол ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох
Сүлжээ гэж юу болох талаар мэдэж авах,
Сүлжээний зохион байгуулалтыг мэдэх,
Сүлжээний хэрэгслүүдийг мэдэх,
тэдгээрийг нэрлэж сурах.
Сургалтын хэрэглэгдэхүүн:
Сурах бичиг,
o
ТӨМ.
Сургалтын арга: Асуудал дэвшүүлэх
Хичээлийн хэлбэр:
Хичээлийн хэлбэр
|
Зорилго хэрэгжүүлэх хэлбэр
|
Зохион байгуулалтын хэлбэр
|
o
Сэргээн сануулах.
o
Шинэ мэдлэг бүтээх
|
Ганцаарчилсан
|
Хичээлийн залгамж холбоо:
Өмнө судалсан агуулга
|
Одоо судлах агуулга
|
Цаашид судлах агуулга
|
o
Загварын талаар ойлголттой болох,
o
Загварчлах үйл явцыг танин мэдэж ашиглах чадвар эзэмших,
o
Математик загвар талаар ойлголттой, жишээ гаргах чадвар эзэмших.
|
Сүлжээний ангилал, зохион байгуулалт, төхөөрөмж, ажиллагааны зарчмын
давуу талыг ойлгох, сүлжээний компьютерийн интернэт протокол хаяг ба домэйн
нэрийг ойлгох тодорхойлох.
|
Диск, хавтсыг сүлжээний
компьютероос хамтран эзэмших тохируулга хийх, болиулах, сүлжээний нэг
компьютероос нөгөөд хандах, мэдээлэл солилцох, хамтран ашиглах.
|
Хичээлийн явц:
Хичээлийн элемент
|
Хугацаа
|
Суралцах үйл ажиллагаа
|
|
Үйл ажиллагаа
|
Хүрэх үр дүн
|
||
Зохион байгуулалт
|
1-минут
|
Б:
Мэндлэх;
Ирц авах;
Сурагчийн хичээлд оролцох бэлтгэлийг хийлгэнэ (Сурах бичиг, дэвтэр, бал).
С:
Сурагч багштай мэндлэх;
Ирц өгөх;
Дэвтэр, сурах бичиг гаргах.
|
Хичээлийн бэлтгэл хангагдсан байна.
|
Сэдэл төрүүлэх ба сэргээн
сануулах
|
3-минут
|
Б:
Сэдвээ танилцуулна.
Үзэх сэдвийнхээ талаар
асуудал дэвшүүлэн ярилцах.
Та нар компьютер ашигладаг уу?
Facebook- ордог сурагч байна уу?
Facebook- орох үедээ юу ашиглаж ордог вэ? Нэрлэж хэлнэ үү?
Компьютерийн сүлжээ гэж юуг хэлэх вэ?
Сүлжээ бидэнд ямар хэрэгтэй бол та нарын бодлоор.
С: Сурагч багшийн
асуусан асуултад хариулт өгч өөрийн амьдралаас олж авсан мэдлэгээ бататгаж
сэргээн санах.
|
Өмнөх үзсэн хичээлээ сэргээн
сансана загварын талаар ойлголттой болсон байна.
|
Асуудал дэвшүүлэх
|
4 минут
|
Б:
Компьютерийн сүлжээ гэж юуг хэлэх вэ?
Сүлжээний зохион байгуулалт гэж юуг хэлэх вэ?
Сүлжээний хэдэн төрөл байдаг вэ? Ямар төхөөрөмжүүд хэрэгтэй вэ? Гэх
асуудал дээр ярилцах.
Асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй
болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд слайд
1- 13
С: Сурагч багшийн
дэвшүүлсэн асуултыг дэвтэртэй бичиж өөрийн бодлоо бичсэн байна.
|
Суралцагч компьютерийн
сүлжээний талаар асуудал дэвшүүлэн гаргаж ирсэн байна.
|
Асуудал шийдвэрлэх
|
16-минут
|
Б:
Багш дээрх асуудлыг шийдэхийн
тулд слайд 1- 13- ыг харуулан нэмэлт мэдээлэл өгч тайлбарлах.
С:
Сурагч слайд 1-13- ыг уншиж
танилцаад өөрийн ойлгож авсан зүйлээ дэвтэртэй бичих.
|
Компьютерийн сүлжээний талаар
ойлголттой болсон байна.
|
Бататгах
|
9-минут
|
Б: Даалгавар 1: Доорх үгийн сүлжээг бөглөх. Оноо: 14
Үгийн сүлжээний босоо хэлбэр
1.
Нөхөх од, цагираг........ гэж сүлжээний зохион байгуулалтын 3 ангилдаг.
2.
Сүлжээний зохион байгуулалтыг хэд ангилдаг бэ?
3.
WAN- гэдэг нь ямар сүлжээ вэ?
Үгийн сүлжээний хөндлөн хэлбэр
4. Компьютерийн сүлжээг хэд
анилдаг вэ?
5. Сүлжээний хэрэгслүүдийг
хэд ангилдаг вэ?
6.
LAN- гэдэг нь ямар
сүлжээ вэ?
7. MAN-
гэдэг нь ямар сүлжээ вэ?
Даалгавар 2: Бие дааж
үгийн сүлжээ зохиох босоо-5 хөндлөн- 7. Оноо:
20
Даалгавар 3: Сурах
бичгийн 16 дугаар хуудас чадахуй 1, 2,3.
Оноо: 15
С:
Сурагч багшийн өгсөн даалгаврыг
тэмдэглэж авч зааврын дагуу хийж үзүүлэн багшаас оноо цуглуулан дүн авсан
байна.
|
Суралцагч өөрийн ойлгож авсан
зүйлээ үйл ойлгож шинэ мэдлэг бүтээсэн байна.
|
Дүгнэх
|
3-минут
|
Б:
Өнөөдрийн хичээлээр юу ойлгож
авсан талаар 50-60 үгтэй зөвлөмж бичих.
С:
Сурагч багшийн өгөн
даалгаврыг хийж анги хамт олондоо уншиж анги хамт олноороо ярилцах.
|
|
Үнэлгээ
|
3-минут
|
Тарааж өгөх материал ашиглаж сурагчийг
үнэлэх.
|
Сурагч үзсэн хичээлээ
ойлгосон эсэхээ үнэлсэн байна.
|
Гэрийн даалгавар
|
1-минут
|
Интернэтээс хэрхэн дуу,
зураг, програм татаж авдагыг мэдэж ирэх.
|
Сурагч даалгавар хийсэн
байна.
|
No comments:
Post a Comment