Wednesday, December 14, 2016

  Windows эхлэх үед танд мэдэгдэхгүй хичнээн олон үйл явдалд болдог гээч. Бөөн бужигнаан болдог юм шүү дээ. Тийм учраас л он удаан жил болсон Windows ачаалагдах гэж аймшигтай уддаг юм. Яагаад гэвэл асар олон жижиг бөгөөд хулгайч програмууд зарим нь ачаалагдах гээд л, зарим ачаалагдсан хойноо ажилласан дээрээ гэсэн шиг элдэв бусын үйлдлүүд хийгээд л, зарим азгүй програмууд нь install буюу өөрийгөө суулгах гэж оролдоод л..
Ингэж ингэж нэг юм сая намддаг. Хэрэглэгчид компьютерийнхаа удааныг нь л гайхахаас биш ийм зэвүүн юм болоод байгаа тухай юу ч мэдэхгүй. Зарим програмууд бие биенийгээ шахах гэхийг нь хүртэл яана гээч. Тэгвэл StartupMonitor буюу Эхлэлийн Ажиглалт хэмээх энэ програм нь Windows эхлэх үед юу болоод байгааг танд нэг нэгэнгүй мэдэгдэх болно. Та эндээс дүгнэлт хийн цаашдаа яах ёстойгоо шийдэх ёстой юм уу даа.

No comments:

Post a Comment